Гербера

Гербера

Энэ цэцгийн Англи нэршил нь Gerbera Daisy  Оросоор Гербера гэх бөгөөд Barberton daisy , Transvaal daisy  гэж нэрлэх нь ч бий. Энэ цэцгийн уугуул нутаг нь Өмнөт Африк , Африк , Азийн халуун бүс нутаг. Энэ цэцэг нь наранцэцэг буюу Asteraceae овогт багтдаг олон наст ургамал юм. Германы байгаль судлаач Traugott Gerber – ийн нэрээр нэрлэгджээ. Байгаль дээр ургадаг 30 орчим төрөл зүйлийг олж тогтоогоод байна. Гадаа талбайд болон гэрт тарихад тохиромжтой .Шар,  улбар шар, цагаан, ягаан, улаан өнгийн гоёмсог  том цэцгүүдтэй бөгөөд зарим төрөл нь голдоо хар өнгөтэй байдаг. Хамгийн жижиг цэцэгтэй (Gerbera mini ‘Harley’) төрлийн цэцгийн диаметр нь 7 см байдаг бол хамгийн том цэцэгтэй (Gerbera ‘Golden Serena’) төрлийн цэцгийн диаметр нь 12 см байдаг. Өндөр нь 30 см орчим байна.  Энэ цэцэг нь чимэглэлийн болон баглаанд  хамгийн өргөн хэрэглэгддэг цэцэг юм. Дэлхийд баглаагаар хамгийн их зарагддаг  rosecarnationchrysanthemum,  tulip – ийн  дараа 5-рт ордог. Өнгө үнэр тансаг тул зөгий , эрвээхэй, жижиг шувуудын хамгийн их татагддаг  цэцэг юм.


No comments:

Post a Comment