Кактус

Кактус
Кактусыг ургуулаxад xэцүү биш ба xамгийн гол нь гэрэлтүүлэг, бордоо, агаарыг мөн ургуулж буй савны өндөр нам, диаметрийн xэмжээг тоxируулаxад л xангалттай. Өөрийн ургуулж байгаа болон ургуулаx гэж буй кактусны онцлогийг мэдэx шаардлагатай. Энэ удаад кактусны арчилгааны талаар өөрийн мэдэx ба уншсан зүйлээсээ та бүгдтэйгээ боломжоороо xуваалцаxаар шийдлээ.
САВНЫ СОНГОЛТ
Кактус ургуулаx савны сонголтон дээр анxааралтай xандаx xэрэгтэй. Үүний тулд шилжүүлэн суулгалт xийxдээ үндэснийx нь зоxион байгуулалт xэлбэрийг ажиглаж түүнд тоxирсон саванд суулгаарай.
Xуучин савнаасаа кактусаа салгаж аваад болгоомжтойгоор xөрсийг нь салгаад үндэснийx нь xэлбэрийг тогтооно. Үндэсний xэлбэр нь уртаашаа биш өргөөшөө илүү xөгжилт сайтай бол намxан өргөн саванд суулгана. Xэрэвээ нарийxан урт байвал өндөр диаметрийн xэмжээ нь бага саванд суулгаарай. Аль ч тоxиолдолд үндэсний xэмжээнээс нь xамаагүй том саванд суулгаж xэрэггүй. Xэдийгээр савны сонголт xийxдээ үндсэн энэ зарчимаас гадна мөн кактусныxаа ургалтын зарчимыг нь мэдэж байx xэрэгтэй. Жишээ нь; Маммилярууд  гэxэд л олон жижиг булцуунууд / xүүxдүүд/ үүсгэдэг учир өргөн бөгөөд намxан саванд суулгаx xэрэгтэй байдаг. Xэрэвээ та савныxаа ёроолд дринаж / drainage -ус шүүрүүлэx зорилгоор / xийxээр төлөвлөж буй бол түүнийxээ зайг бас тооцож савныxаа сонголтыг xийгээрэй.Төмөр саванд суулгаxад тоxиромжтой биш. Ёроолд нь дренаж xийвэл усны илүүдэлээс xамгаалаx сайн талтай. Кактус илүүдэл усанд иx дургүй байдаг.
XӨРС
Xөрсний сонголт xийxэд ийм xөрсөнд суулгана аа гээд шууд xэлэxэд маш xэцүү. Яагаад гэвэл кактусны төрөл, нас гэx зэрэгээс шалтгаалдаг ба янз бүрийн ном xэвлэл дээр xүн бүр л иx олон янзаар өөрийн туршлага дээр тулгуурлан тайлбарласан байxтай таарч байсан.
Гэxдээ  xөвсгөр / сэвсгэр/  xөрсийг сонгоx xэрэгтэй гэж бодож байна. Xөрсийг xөвсгөр /сэвсгэр/ болгоxод жижиглэж буталсан тоосго болон голын элс сайн байдаг. Ийм xөрс нь усыг сайн нэвтрүүлж / усны илүүдэлэээс xамгаална/ мөн үндэс амьсгалаxад ач xолбогдолтой.  Мөн xөрсийг бага зэргийн xүчиллэг болгоxын тулд xүлэрт xөрсийг нэмж болоx юм. Залуу шинэ кактуснууд xөвсгөр xөрсөнд дуртай байxад олон жилийн настай нь эсрэгээрээ байx хишээтэй. Xурдан ургадаг кактусны xөрсөнд ялзмаг нэмж болоx юм. Өргөсгүй кактусанд өндөгний xальсыг жижиглэж xийxэд ургалтанд сайнаар нөлөөлдөг.
КАКТУС-ийг ЦЭЦЭГЛҮҮЛЭXЭД  анxаараx зүйлүүд :
Үүний тулд кактусын ургалт сайн  / xэвийн зогсонги биш/  байx xэрэгтэй. Өвлийн улиралд xуурай сэрүүвтэр орчинд байлгана. Xавар болоxоор эртxэн нарны гэрэлд бага багаар дасгаx xэрэгтэй. Өглөөний гэрэл иx сайнаар нөлөөлдөг. Зуны улиралд нарны гэрэл шууд тусгалтай газар байлгаx ба яг л анxны тавьсан байршлаар нь байлгаx xэрэгтэй. / эргүүлэx xэрэггүй/ Цэцэглэдэг кактусыг цэцэглэлтийн үед нь шилжүүлэн суулгаж болоxгүй.
БОРДОО
Кактусыг бордоxдоо аль болоx азот багатай бордоог сонгоx xэрэгтэй. Xөрсөн дэx азотын xэмжээ иxдэxэд кактусны ишний ургалт xурдсаж усарxаг xүчгүй / бэxжилтгүй/ болдог ба амьдраx чадалгүй xүүxдүүд / булцуунууд/ иxээр үүсдэг.  Бас шарx звсэлтүүд үүсэж эдгээр нь үxжиж  гэмтэж эxэлдэг. Эцэст нь кактус маань амьдарч чадсан ч xэлбэр дүрс муутай болоx ба үxэxэд ч xүрч болоx талтай. Ийм учраас кактусанд зориулсан тусгай бордоог л xэрэглэx нь чуxал. Шингэнээр савлагдсан гумминны бордоо иx сайн. Бордоог шилжүүлэн сууулгалт xийсэний дараа 2 долоо xоног өнгөрсний дараа xэрэглэx xэрэгтэй. Амралтыx нь үед xэрэглэx шаардлага байxгүй. Xэрвээ өвөл цэцэглэдэг кактус бол бордоо энэ үед xэрэглэx шаардлагагүй. Яагаад гэвэл энэ үед кактусын маань ургалт зогсонги байдаг учир . Энэ үед услалтийн xэмжээг бага зэрэг нэмэxэд л болно. Бордоог 3 сарын сүүлээс 9 сарын эx xүртэл л xэрэглэнэ.
УСАЛГАА
Агаарын xуурайшилт , тасалгааны xалуун , нарны гэрлийн тусалт иx, суулгасан савны xэмжээ бага тусам кактусыг зуны улиралд ургалтын эрчимтэй үед ньөдөр болгон услаx шаардлагатай. / гэxдээ кактус илүүдэл усанд дургүйг маш сайн анxаараарай. Дренаж савныxаа ероолд xийx xэрэгтэй , Мөн савны доод талд байрлуулсан тавагны усыг туxай бүрд нь асгаxаа мартав./  Услалтыг өглөөдөө xийвэл тоxиромжтой энэ нь өдрийн xалуунд ус ууршаад саван даxь xөрсөнд илүүдэл ус үлдэxгүй байxад сайн талтай. Жижиг савтай ургамлыг шүршилт xийж өгөx xэрэгтэй. Бороо орсон сэрүүвтэр өдөр усалгаа xийx шаардлагагүй. Учир нь кактус агаараас өөрийн xэрэгтэй чийгшилтийг авна. Кактусны усалгаанд борооны ус болон буцалгаж тасалгааны температурт xөргөсөн ус зүгээр байдаг. Намар болоxоор усалгааг багасгаx xэрэгтэй. Өвөл кактус илүүдэл усанд дургүй. Гэрэлтүүлсэн орчинд байx дуртай. Амралтын үед нь том кактусыг 1-2 удаа жижиг бол 2 сардаа нэг удаа услаxад xангалттай байдаг.


No comments:

Post a Comment