Алтан ЗулАлтан зул нь 150 зүйлийн болцуут ургамлыг багтаасан
сарааны (
Liliaceae) овгийн цэцэгт ургамал юм. Энэхүү үзэсгэлэнт цэцгийн ихэнх зүйл нь өмнөд
Европ, хойд
Африк,
Азиас гаралтай.
Иран болон
Афганистан,
Пакистаны уул нурууд,
Казакстаны
тал хөндийд алтан зулын олон төрлүүд ургана. Мөн цэцэрлэг, ургамлын
хүрээлэнд олон зүйлийг эрлийзжүүлэн гаргаж авсан алтан зулыг ургуулж
байна.
Нидерланд улс нь алтан зулаар дэлхийд алдартай бөгөөд тариалалт, экспортоороо тэргүүлдэг.
Бүтэц
Алтан зул нь болцуут, олон наст ургамал юм. Богиноос өндөр шулуун
иштэй янз бүр байх ба 10-70 см хүртэл өндөр байх бөгөөд хүйтэнд, цастай
өвөл ч ургадаг байна. Голдуу 2-6 навчтай, зарим тохиолдолд 12 байдаг.
No comments:
Post a Comment