Яргуй

Яргуй
Яргуй (лат. Pulsatilla) нь Холтсон цэцгийнхэн овогт багтдаг бөгөөд хавар эрт цэцэглэдэг олон наст ургамал юм. Хаврын хавсарга салхинд ганхаж найгадаг тул латинаар "Pulsatilla" буюу орчуулбал "хөдлөх, ганхах" гэсэн утгатай үгээр нэрлэдэг. Цэцэгс нь гол төлөв цар голтой, хөх ягаан өнгийн хонхон цэцэг байдаг.

Эмчилгээний заалт

Эрт дээр үеэс мэдрэлийн ядаргаа, нойргүйдэл, сэтгэл гутралд унадаг өвчинд хэрэглэж ирсэн. Мөн үргүйдэлд. Уушгины сүрьеэ, хөхүүл ханиад, хүнд юм өргөснөөс бие тэнхээ муудахад, хэрлэг, мэдрэл үрэвсэж өвдөх, толгой таллаж өвдөхөд тус болж, арьс өнгөний өвчнөөс хамгаалахаас гадна сарын тэмдэг саатах, гуурсны багтраа (астма) зэрэгт сайн гэгддэг. Мөн зүрхний дутагдал болон зүрх дэлсэх, элэг бөөрөөр хатгаж өвдөхөд хэрэглэдэг.
Яргуйг харин жирэмсэн, ходоодны ил шархлаа, элэгний хатууралтай (цирроз) хүмүүс хэрэглэж болохгүй.
Харин төрөлт удааширч байхад тус болж, төрөлтийг хөнгөвчлөн, өвдөхийг намжаана. Хавдар эсэргүүцэх үйлчилгээтэй. Яргуй нүдний болор цайх (катаракта), нүд чинэрэхэд (глаукома) тус болж тархины даралт бууруулж, зөнөх өвчин, эмэгтэйчүүдийн өвчинд ч сайн гэдэг аж.

Pulsatilla vulgaris

No comments:

Post a Comment