Вансэмбэрүү-Цэцгийн тухай

 Вансэмбэрүү-Цэцгийн тухай

013 оны 5 сарын 30
Вансэмбэрүү цэцэг нь ихэвчлэн гурван мянган метрээс дээш өндөрт уулын хад асганд хосоороо ургадаг аж. Арван таван сантиметрээс нэг метр хүртэл өндөр ургадаг. Онцлог нь бүдүүн иштэй, захаараа олон хурц шүдлэгтэй, том цагаан дэлбээтэй цомирлогийн голдоо балчир хүүхдийн зулай адил зөөлөн бүлээн хүрэн толгойтой байдаг байна. Манай улсын Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар маш ховор тархан ургадаг. Энэ ургамалд эм, эр бэлэг хамтдаа байрладаг.

Өөрөөр хэлбэл, хос бэлэгтэй нэг гэрт ургамал юм. Иймээс энэ цэцгийг аз жаргалын бэлэг тэмдэг гэж нэрлэдэг. Мөн энэ цэцгийг хосоор нь ургасан байгааг харсан хүн аз жаргалтай амьдардаг гэж домогт өгүүлдэг билээ. Хэзээ ч нэгээрээ ургадаггүй, дандаа хосоороо ургадаг учраас ариун хайрын бэлгэдэл ч гэж нэрлэдэг.

Хосоороо ургахдаа өөр хоорондоо арваас хорин метрийн зайтай ургадаг. Үүний нууц нь одоог болтол тайлагдаагүй байна. Вансэмбэрүү цэцгийг монголчууд уулын орой дээр ургадаг учраас тэнгэрийн задын цэцэг хэмээн сүслэн шүтэх нь бий. Эрж хайсан хүн бүрт үзэгддэггүй, үзэгдэх хүндээ л үзэгддэг гэх яриа ч байдаг. Аз жаргал авчирдаг гэгддэг вансэмбэрүү цэцэг нь хүмүүс бидний буруутай үйл ажиллагаанаас болоод ихээхэн ховордсон байна. Хүний биед ихээхэн сайн төдийгүй хорт хавдар, уушгины өвчин, ханиад томууны эм бэлтгэхэд хэрэглэн түүсээр байгаад ховордож Монголын Улаан номд орсон байна. Мөн тус цэцгийн үрийг гадагш гаргахыг хориглосон байдаг аж.
- See more at: http://www.wikimon.mn/content/47603.shtml#sthash.VqsjdUag.dpuf

Хосоороо ургахдаа өөр хоорондоо арваас хорин метрийн зайтай ургадаг. Үүний нууц нь одоог болтол тайлагдаагүй байна. Вансэмбэрүү цэцгийг монголчууд уулын орой дээр ургадаг учраас тэнгэрийн задын цэцэг хэмээн сүслэн шүтэх нь бий. Эрж хайсан хүн бүрт үзэгддэггүй, үзэгдэх хүндээ л үзэгддэг гэх яриа ч байдаг. Аз жаргал авчирдаг гэгддэг вансэмбэрүү цэцэг нь хүмүүс бидний буруутай үйл ажиллагаанаас болоод ихээхэн ховордсон байна. Хүний биед ихээхэн сайн төдийгүй хорт хавдар, уушгины өвчин, ханиад томууны эм бэлтгэхэд хэрэглэн түүсээр байгаад ховордож Монголын Улаан номд орсон байна. Мөн тус цэцгийн үрийг гадагш гаргахыг хориглосон байдаг аж. - See more at: http://www.wikimon.mn/content/47603.shtml#sthash.FM4byROx.dpuf
 Тэнгэрийн цэцэг гэгдэх вансэмбэрүүг үзэхээр Дөрөлжийн нуурын баруун салаанаас бид нар эртлэн гарлаа. Өлзийтийн дэвсэгээр өгсөж, Захирагчийн овоо, Барзан хайрханыг өвөрлөж, Алагхайрхан уулыг Цагаан асгаар давж Их Хүнхэр лүү орж Хөх хадны хөлөөр хайх төлөвлөгөөтэй. Хайгаад олдохгүй байж магад гэж санаа зовж байсаан. Аз болоход элбэг ургасан, хагдраагүй байсан шүү. Дэлхийд ихэд ховордож, түүнийг түүх, үрээр зарж борлуулахыг цаазлан хорьжээ.

Манай Говь-Алтай аймгийн Бугат сумын малчин Цацавын Орсоо дөрвөн жилийн өмнө уушиг нь өвдөж, олон сар айж.
эмчлүүлээд, сүүлдээ эмчилгээгүй гэгдэн өдрөө хүлээж бВансэмбэрүү цэцгийн усыг уулга гэсэн нэгэн сайн санаатны зөвлөсний дагуу хүүхдүүд нь аавдаа энэ гайхамшигтай цэцгийн усыг уулгасаар эдгээжээ. Өглөөгүүр эртлэн очиж дэлбээгээ нээх үед нь үзвэл устай байдаг гэнэ. Орсоо гуай одоо 54 настай, энэ жил морь уячихсан хийморьтой явна гэнэлээ. Уясан морь нь дээгүүр давхисан сурагтай. Орсоо гуай амийг нь аварсан энэ цэцгийг дээдлэн биширдэг бизээ.
Вансэмбэрүүг тэнгэрийн цэцэг гэдэг нь зүгээр нэг уянгын халил биш байхаа. Учир нь түүнийг таслаж бэртээвэл заавал бороо орох юмуу салхи гарч байгаа нь анзаарагддаг бас түүсэн хүнд сайн болдоггүй гэдэг. Тэнгэрийн таалалд нийцдэггүй байх л даа. Иймд дээр нь майхан барьж тэнгэрт үзүүлэлгүй ном сонин унших байгаад ёс төртэй авдаг гэнэлээ.

Надад тэр хал балгүй авдаг арга сэтгэлгээний хувьд их сонирхолтой санагдсан тул энд бичих тухайгаа хэлтэл дээрх тохиолдлыг ярьж өгсөн найз маань хориод юу гэж хэлсэн гээч: "Хүү чинь хүүгээ дагуулаад очиход энэ цэцэг байхгүй болчихсон бол яана". Үнэхээр хайрлаж, гайхаад бас хатааж сүйтгэх тухай бичих нь утгагүй юм.
Холдлоо гэхэд үүд хойморын зайтай хосоор ургадаг вансэмбэрүү гэж хорвоогийн нэгэн гайхамшиг байна. Үүнийг л үзэхийн тулд өглөөнөөс үдэш болтол багцаагаар жараад километр газар аялсандаа.

1 comment: