Тахиан залаа

Тахиан залаа


Монгол нэршил нь Тахиан залаа, Англи нэршил нь Celosia , Оросоор  Целозия биолгийн нэршил нь Celosia cristata L.  гэдэг.  Сарвалжтан буюу Аmaranthaece овогт багтдаг 60 гаруй төрөл зүйлтэй нэг наст, болон олон наст бутлаг ургамал юм.  Энэ цэцгийн уугуул нутаг нь Ази, Африк , Өмнөд Америкийн халуун бүс. Өндөр нь 30см – 60 см байна. Цэцэг нь улаан, ягаан, улбар шар, нил ягаан өнгөтэй байдаг. Нарийвтар ногоон навчтай.  Зарим төрөл зүйлийг нь эмчилгээнд болон хүнсэнд хэрэглэдэг. Цэцгийн баглаа болон сагсанд олон өнгийг хольж хийхэд үнэхээр тансаг харагддаг.

No comments:

Post a Comment