Цэцэгс
Pages
Home
Яргуй
Алтан Зул
Кактус
Тахиан залаа
Гербера
Вансэмбэрүү-Цэцгийн тухай
Tuesday, May 13, 2014
Цэцгийн тухай сэрдхийм сонин
Цэцгийн тухай сэрдхийм сонин
Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа л цэцэг, өвс ургамалтай“ найзалсаар” ирсэн билээ. Мянга мянган жилийн турш өвс ургамлыг хүмүүс эмчилгээнд хэрэглэж, заримыг нь бүр сахиус болгон залж, шүтэн биширч ирсэн нь нарийн учир шалтгаантай. Цэцэг, ургамал өөрсөдтэй нь ижил ааш авир гаргадгийг хүмүүс эрт дээр үед олж мэдсэнээр ийнхүү дээдэлдэг болжээ. Эдүгээ,амьд ургамал нь баярлах, айх, уурлах, гомдох, санан гиюүрэх, хардан харамлах гэх зэргээр хүмүүн бидэнд байдаг бүхий л эмоцийг гаргадаг гэдгийг ургамал судлаач эрдэмтэд батлаад байгаа юм. Тэр бүү хэл, цэцэгнээс “гэрчийн мэдүүлэг” авснаар аюултай гаж донтон алуурчинг барьж авсан тохиолдол ч бий. Монголчууд бидэнд, цэцэгний тухай мэдлэг харьцангүй хомс байдаг тул өөрт тань гомдсон цэцэг амьдралыг тань баллаж дөнгөнө гэдгийг мэдэхгүй хүмүүс олон байдаг. Цэцэг бол харааж ч чаддаг, ерөөж ч чаддаг “айхтар амьтан” юм. Ургамлын биохимич эрдэмтэн Дина Балясова ургамал ба хүний хоорондын харилцааг хэдэн арван жил судалж байгаа нэгэн билээ. Түүний цуглуулсан “цэцэгний тухай хөдөлшгүй баримтуудаас” хамгийн тод томруун хоёрыг нь уншигч танд хүргэе. Английн физиологич С. Мейсоны гэрт удомбор хэмээх модлог том цэцэг олон жил ургаж байжээ. Мейсон түүнийгээ ихэд хайрлан арчилдаг байлаа. Гоонь эр маань цэцэгтэйгээ хоёулхнаа олон жил амьдарсны эцэст нэлээд нас тогтсоны дараа эхнэр авч цэцэгтэйгээ гурвуул амьдрах боллоо. Удалгүй эхнэр нь урьд хожид өөрт нь байгаагүй элдэв ойлгомжгүй өвчинд баригдах болов... Жирэмсэн болсныхоо дараа бүр хэцүү байдалд оров. Маш их хордлого өгч, бие нь сульдаж гүйцэв. Эмнэлэгт хэвтэхээр хордлого нь үгүй болж, гэртээ ирэхээр бие нь дахин муудаад байв. Эцсийн эцэст хүүхэд нь зулбажээ. Эмч нар учрыг нь ололгүй гайхаж хоцорсон аж. Аз болоход Мейсон урьд өмнө уншсан сонссоноо санаж, ”хамаг учир цэцгэнд маань байгаа юм болов уу?”,-гэж бодоод цэцгээ ажил дээрээ аваачиж тавилаа. Тэр мөчөөс эхлэн эхнэрийнх нь бие маш түргэн сайжирсан бөгөөд, дараагийнхаа жирэмслэлтээр ямар ч зовиургүйгээр хүүхдээ тээж, эрүүл саруул хүү төрүүлсэн юм. Энэ цэцэг эзнээ хардан харамлаж, эзэндээ ямар ч хоргүй, харин эхнэрт нь маш их хортой тийм бодисыг ялгаруулж, “заналт дайснаа” хөнөөх санаатайгаар цацаж байсан нь тогтоогдсон юм.
Read more »
Home
Subscribe to:
Posts (Atom)